Насны хишиг”-ийг жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сар буюу цагаан сарын өмнө, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан олгодог уламжлалтай билээ. Энэ жил 190 гаруй мянган ахмад настан насны хишиг авна.
Монгол Улсын дараахь насны иргэнд авах юм.
Үүнд:
65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг;
70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг;
80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг;
90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөгийг тус тус олгодог.
Тэгвэл Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ жилийн сар шинийн баярын өмнө олгох ёстой “Насний хишиг”-ийн мөнгийг энэ нэгдүгээр сард багтаан олгохоор болсон тухай мэдээллээ.
Зочин
2025-01-25
Өнөөдөр тавин мянган төгрөгөөр ганц 50 хилийн шуудай гурил авч хүрэхгүй мөнгө шүү дээ....Насны хишигийнхаа мөнгийг өсгөмөөр юм.
Батжаргал
2025-01-25
55-с 60 нас нас биш залуу тэтгэвэрт 65-70 тайд нь гаргаа
2025-01-25
55 -60насны тэтгэврийн хөгшид өвгөд гэж дуудчаад мөнгө өгөх болхоор насаар дүн хийдгээ болимоор юмдаа .Адилханл хөгшид зарим нь тэтгэвэртээч хүрч чадалгүй насан өөд болж бна .Одооны энэ хурц нийгэмд!!!!!!!!?
Нараа
2025-01-25
55аас 60нас 61на 62нас 63 нас 64 нас хаачсан бэ бид хөгшин хүн биш юмуу тэтгэвэрт 55настай суудаг биз дээ арай л юмаа 50мянга авмаар л байна даа
2025-01-25
Яахав дээ 190 гаруй мянган хүн авч байгаа гэж байнашдээ олгож байгаа нь сайхан л байна даа төр түмэн минь