2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Албан ажилдаа зөв хэмнэл нэвтрүүлэхэд тохиромжтой үе. Харилцаанд өөрчлөлт илэрнэ. Хуучин хайрын харилцаа танд ирээдүйдээ итгэлгүй байдал авчирч байгаа бол түүнийг таслахаас бүү ай. Хосууд хэн хэндээ итгэхгүй байгаа бол тусдаа байх нь тохиромжтой. Гэр бүлтэй хүмүүс тааламжтай, тайван харилцаатай байхыг хичээ.
Үхэр: Энэ үед та эрүүл мэндтэй холбоотой асуудлуудад хойрго хандаж болохгүй. Буруу зуршлаа хаяж, эрүүл амьдрах хэв маягийг мөрдвөл өвдөхөөс сэргийлж чадна. Гэр бүлийн маргаан асуудал санаснаас төвөгтэй байж магадгүй. Гэхдээ танд өөрийн гаргасан алдаагаа засах боломж олдоно. Бусдыг өөрийгөө оронд нь тавин аль болох ойлгохыг хичээ
Ихэр: Удирдлагадаа ур чадвараа мэдрүүлэх болно. Мэргэжилийн амжилт нь албан тушаал дэвших асуудалд таатай нөлөөлнө. Гэхдээ санал зөрөлдөөн ч үүсэх магадлалтай. Та ямар нэгэн худал амлалт, хууран мэхлэгчдийн нөлөөнд автаж болзошгүй. Бага зэрэг сүсэг бишрэл илүүдэхгүй. Аз жаргалтай үеэ бодож, муу муухай энергийг өөрөөсөө холдуул.
Мэлхий: Сэргэлэн цовоо байх тул шинийг сэдэж, туршихыг хүснэ. Энэ үед холбоо харилцаандаа шударга хандах хэрэгтэй болно. Шинэ төсөл боловсруулах бол мэргэжлийн хүний зөвлөгөөг авах нь тохиромжтой. Төлөвлөгөө хэрэгжихийн тулд өөртэйгөө сайн ажиллах хэрэгтэй. Хий хоосон хүсэл мөрөөдлөө хэт их бодохоос зайлсхий.
Арслан: Бусдад түрэмгий хандаж, өөрийн санаа бодлоо тулгах хэрэггүй. Гэхдээ буруу зүйл дээр муу хэлүүлэхээс айлгүй өөрийнхөөрөө бай. Ихэнх хүмүүсийн хайр сэтгэлийн романтик харьцаа өөрчлөгдөж магадгүй. Таны амьдралд таагүй дурсамж үлдээсэн хүнийг атаархтал амьдрах тэмүүлэл эрмэлзэлтэй бай. Өөрийн хүрэхээр тэмүүлж буй зорилгынхоо талаар эргэцүүлэн бод.
Охин: Оюун ухааны түвшин, дур татам байдал өндөр байна. Эргэн тойрныхоо хүмүүст эерэг нөлөө үзүүлнэ. Зөв хүсэл тэмүүлэл нь ажил хэрэг болон хайрын харилцаанд амжилт авч ирнэ. Шинэ төсөл төлөвлөгөөндөө бүх эрч хүчээ зориулах болно. Гадаад нөхцөл байдал тийм ч сайнгүй байж мэднэ. Танилын болон хамтын ажиллагааны хүрээллээ бэхжүүл.
Жинлүүр: Санхүүгийн асуудал тулгарах өдөр. Таны ажил хэрэг болоод хувийн хэрэгцээнд ихээхэн зардал шаардана. Амгалан тайван байхгүй бол гэнэтийн хямрал эрүүл мэндийг муутгах магадлалтай. Хэрвээ халдварт өвчин тусвал яаран шийдвэр гаргалгүй, сайн судалж зөв эмчилснээр аажмаар эдгэнэ.
Хилэнц: Олсон орлогоо урсгал зардалдаа л зарцуулах бололтой. Өр зээлээ төлөх шаардлага гарч мэднэ. Санамсаргүй үйл ажиллагаанд өртвөл таны ажилд төвөг л удна. Ажил хэргээ урьдын төлөвлөснөөр явуулахыг хичээ. Гэнэтийн учрал танд тохирохгүй. Хайртай хүндээ хүндэтгэлтэй ханд. Таны сонирхол өөр байсан ч үл ойлголцол үүсэхээс сэргийлж, тэвчээртэй бай. Эрүүл мэндээ онцгой анхаар.
Нум: Хувийн асуудлаар хэн нэгэнтэй зөвлөлдөлгүйгээр бие даасан шийдвэр гаргахад бэлэн байна. Нөхцөл байдлыг харгалзан үзэж чухал арга хэмжээнүүдийг хойшлуул. Уян хатан бай. Бусдын хандлагаас болгоомжил. Таны гэр бүл дэх найрсаг эелдэг харьцаанд зарим хүмүүс атаархана
Матар: Таны амьдралд маш том байр суурь эзлэх хүнтэй учирч болзошгүй. Янаг амрагийн харилцаа илүү найдвартай бөгөөд тогтвортой байж чадна. Залуу матруудын хайр дурлалын харилцаанд илүү нухацтай үеийн эхлэл ирнэ. Хэрэв та амьдралын нөхцөлөө сайжруулах төлөвлөгөөг хэрэгжүүлж амжаагүй байгаа бол одоо үүнийг хийхэд таатай цаг нь болжээ.
Хумх: Энэ өдөр ажил хэрэг шийдэмгий үйлдэл хийхийг шаардана. Харин эрх мэдэлтэй хүмүүстэй харьцах бол болгоомжтой бай. Амжилтад хүрэх зам саад бартаатай боловч элдэв хүндрэлүүд түр зуурын асуудал гэдгийг сана. Өөрийн болон гэр бүлийнхээ хүмүүсийн эрүүл мэндийг хамгаал. Элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийл.
Загас: Од эрхэс ихэнх хандлагыг бүрхэг байлгах бололтой. Албан тушаалын байдал өөрчлөгдөх магадлалтай. Энэ нь танд таалагдахгүй байж болзошгүй. Үүнээс болж хамт олон болон дарга удирдлагатайгаа сөргөлдөнө. Өөрийн байр сууриа шийдвэртэй хамгаал. Өнөөдөр хүлцэнгүй бус бие даасан байх хэрэгтэй болно.