Н.Алтанхуягийн засгийн газрын албан тушаалтнууд 10 жилийн өмнө “Арева” компаниас авлига авсныг Францын шүүх, прокурор оны өмнөхөн тогтоон шийдэж, дэлхийн шившиг, ертөнцийн булай болсон баримт дэлгэгдлээ. Авлигач түшмэдийн балгаар Монгол Улс багадаа 2,5 тэрбум долларын өгөөж авах байснаа 10 жилээр алдсан гэсэн үг. 10 жилийн өмнөөс 1600 монгол хүн сард 7-12 сая төгрөгөөр цалинжиж, Улаанбадрах сум жил болгон сая доллар авах бүтэн 10 жилээ бүхлээр нь хулгайд алдсан, бүх монголчууд бүгдээрээ хохирогч болсон байна. Ураны төсөл 28 жилийн дуусаагүй яриа биш УИХ-ын гишүүн Цэнгүүнийг насанд хүрээгүй байхад, Н.Учралыг нэр дэвшихээс өмнө 2015 оноос ажил болж, ашгаа өгч эхлэх байсан байна.
Зөвлөх үйлчилгээ, зуучлалын “Евротрадиа” компани Монголын бизнес эрхлэгчийн дансанд 2014 оны 5-р сарын 5-наас эхлэн 4 удаагийн гүйлгээгээр нийтдээ 1 сая 275 мянган евро шилжүүлсэн. Энэ их мөнгөний ихэнх нь Монголын төрийн албан тушаалтан 80 хувийг нь өмчилдөг үл хөдлөх хөрөнгөнд орсныг цагаан дээр франц хэлээр, цаасан дээр латин үсгээр бичигдсэн баримт сайд Н.Учралын ширээн дээр ганц хувь байгаа юм биш гадаадын олон хэвлэлээр цацагдсан байна. Үүнээс гадна 251.600 доллар нь өөр нэг албан тушаалтны халаасанд орсныг тогтоосон гэж Францын шүүхийн шийдвэрт бичсэн байна. ч
Н.Алтанхуяг манай Засгийн газар 2014 оны 11-р сард огцорсон, ашиглалтын лицензийг 2015 оны 6-р сард олгосон гэж өөрөөс зайлуулж байгаа ч анхны шилжүүлэг сандлаасаа унахаас нь 6 сарын өмнө шилжин орсон, асуудал ид өрнөж, 120 гаруй хүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байсан. Н.Алтанхуягт цаг хугацаа солих сонин биш. Норовын Алтантуяа гэдэг эмэгтэй нэрээ Норовын Алтанхуяг болгон, 23 настайдаа эрэгтэй нэрээр сольсон, авааль эхнэрээ сольсон, тойргоо сольсон, намаа сольсон, үзэл санаагаа сольсон, сольж болохоос хүйсээ, улсаа солих л дутуу солигддог зураг шиг солигддог хүн. Оюуны Эрдэнэбулган Н.Алтанхуягтай адилхан Увс аймагт төрсөн, Увсад УИХ-ын сонгуульд үзээд унасан. Н.Алтанхуягийг Сангийн сайд байхад нь зөвлөхөөр нь ажиллаж, улс төрд хөл тавьсан. Н.Алтанхуяг аль эрт 2004 онд хэдхэн сар зөвлөхөөр ажилласан гэж хэллээ гээд О.Эрдэнэбулганыг танихаа больчихсон байх боломжгүй юм. Найз М.Мөнх-Очирын дансаар авсан 1 сая 275 мянган доллар “Туул гарден” хотхонд оруулж, 26 орон сууц авч, хүнд худалдаж, дүүдээ бэлэглэх мэтээр найрласан О.Эрдэнэбулганд 6 жилийн өмнө хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.
Даян дэлхийгээр нэг цацагдсан Францын шүүхийн баримтад анхаарал татах нэг өгүүлбэр байгаа нь Монголын бас нэг албан тушаалтан 251 мянган доллар авсан гэжээ. Хэдийгээр нэр цохон дурдаагүй боловч буудаж гүйж, өшиглөж цохидог сонгуулийн шоу хийсэн, тухайн үеийн Ашигт малтмалын дарга Д.Үүрийнтуяа биш бол өөр хэн байх вэ? Н.Алтанхуяг ч удаа дараагийн мэдэгдлээрээ Д.Үүрийнтуяа руу заагаад байгаа. өнөөдөр Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт үнэлгээ монинторинг хариуцсан дарга Д.Үүрийтуяа муур багш болон тавьсан дүн, хийсэн шалгалтыг хүлээн зөвшөөрөхөд хүнд хэцүү болоод байна.
Францын шүүх Монголын хоёр албан тушаалтанд авлига өгсөн үйлдлээ зөвшөөрсөн Ареваг 4,8 сая еврогоор торгоод, хэргийг хааж, санхүүгийн дэг журам тогтоосон.
Одоо Монголын хууль, шүүх 10 жилийн илүү боломжийг хулгайлсан авлигын хэргийг тунгаан дэнсэлж, гэмтэн зэмтэнд гэсгээл шийтгэл оноох нь тусдаа асуудал. Авлига нөлөөллийн талаар бүтэн бүлэг оруулан баталж, ганц үйлдэл гарсан тохиолдолд гэрээ цуцлахаар заасан ураны төсөл хөдөлсөн нь ч тустай асуудал.
2025-01-26
Тусдаа асуудал юм уу, ашиг тустай гээд бга юм уу - сүүлийн өгүүлбэрт. Сэтгүүлчид өөрсдөө зөв бичихгүй бол бусдад буруу ойлголт өгөөд бнаа