Монголын Урлагийн зөвлөл М-Си-Эс групптэй хамтран үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж, хамгаалах зорилготой “Өв эрдэнэ” хөтөлбөрийг 2019 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.
Тэгвэл энэхүү хөтөлбөрийн хүрээнд Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв хамтран Хэнтий аймгийн Чингис хотын төвд байрлах Сэцэн Ханы Ордны гадна талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэж 7-р сарын 27-ний 15 цагт нээлтээ хийлээ.
Уг төсөл нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлж, нийт 8225 м2 талбайд тохижилтын ажил хийж, 5200м2 явган хүний зам, олон нийт чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг байгалийн чулуу, хөх тоосго, хөнгөн блокоор хийж, 3000м2 талбайн зүлэгжүүлэлт, ногоон байгууламжийн тохижилт болоод гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэлээ.