Цаг үеийн мэдээ

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуухны угаарын хийн мэдрэгч хэвийн ажиллаж байгаа болон, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийхэд дараах нийтлэг зөрчил гарсан байна. Үүнд:

Зуухны паспорт бүртгэлжүүлэлт хангалтгүй,

Халаалтын зуухны зориулалтын шүүлтүүрээр тоноглоогүй,

Үнс, нүүрсний агуулах задгай, галд тэсвэргүй материалаар хийгдсэн нь галын эрсдэл болон орчинд тоосжилт үүсгэх,

Хог хаягдлыг хогийн сав болон хогийн цэгээс бусад газарт хаях,

Зуух яндангийн битүүмж муу зэрэг зөрчлүүд илэрчээ.

Уг шалгалтаар зуухны нэгдсэн мэдээллийг боловсруулж,  цахим мэдээллийн сан үүсгэнэ гэлээ.

Таны сурталчилгаа