Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулга авлаа.

-Манай улсын янжуур тамхины хэрэглээ жил бүр өсөж явсан. Электрон тамхины хэрэглээ манай улсад их өндөр болж байна. Хүүхэд, залуус, эмэгтэйчүүдийн дунд өндөр болж байгаа талаар судалгаагаар гараад байна. Электрон тамхины хэрэглээг бусад улсуудаас бууруулах бодлогын янз бүрийн арга хэмжээг авч байна. Зарим улсад энэ тамхийг бүр мөсөн хориглож байна. Ингэснээр янжуур тамхины хэрэглээ нэмэгдэх сөрөг үр дагавар ажиглагдаж байна. Зарим улсууд электрон тамхины татварыг нэмэх, хэсэгчлэн хориглох, худалдаалах цэгүүдийг багасгах үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч электрон тамхины хэрэглээ дэлхий нийтэд нэмэгдсээр байна. Манай улсын хувьд янжуур тамхи, электрон тамхины хэрэглээ аль аль нь нэмэгдэж байна. Бид нар электрон тамхи, янжуур тамхины аль, аль хэрэглээг бууруулах зөв зүйтэй бодлогыг, хуулийг батлах хэрэгтэй байна.

Янжуур тамхи дээр жил бүр онцгой албан татварыг нэмэгдүүлж явснаар тамхины хэрэглээг бууруулдаг олон улсын туршлага бий. Нэг ширхэг янжуур дээр жилдээ нэг төгрөг нэмэгдэж байгаа. Онцгой албан татвараар. Энэ нь эргээд янжуур тамхины хэрэглээг бууруулах биш дэмжих бодлого яваад байна. Электрон тамхи бол электрон бараа гэж орж ирдэг, ямар нэг онцгой албан татвар ногдуулдаггүй. Аль алин дээр нь бодлогыг явуулах ёстой. Хамгийн үр дүн сайтай арга бол онцгой албан татвар ногдуулах.

Электрон тамхийг хуульчилж өгөхгүй бол үр дүн гарахгүй. 

Янжуур тамхинаас электрон тамхи хор хөнөөл багатай гэдэг зүйл явдаг. Гэтэл өнөөдөр нэг хүн электрон тамхиар дамжиж янжуур тамхинаас гарч байгаа бол цаана нь насан туршдаа хэзээ ч тамхи татахгүй байсан хүүхэд залуус, эмэгтэйчүүд янжуур тамхинд орж байгаа нь тогтоогдсон. Янжуур тамхины хэрэглээ электрон тамхи гарч ирснээр 18-15 болж багассан.  Эмэгтэйчүүдийн хэрэглээ 4 дахин өссөн.

Нас баралтын шалтгааны 17 хувь нь тамхинаас болж байна. Хорт хавдрын 30 хувь нь тамхинаас болж байна. Маш олон талын өвчлөлийн эх үүсвэр нь тамхи болдог.

Таны сурталчилгаа