Цаг үеийн мэдээ

2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өгөөмөр байх нь сайхан боловч үрэлгэн зантай байх бололтой. Өөрийгөө танин мэдэх, ирээдүйн зорилгоо тодорхойлох хүсэл төрнө. Өнөөдөр та ажлаа гялалзтал хийхийг хүсэн, илүү хичээнэ. Гэхдээ танаас хамаарахгүй бэрхшээл саад гарч бага зэрэг сэтгэлээр унах бололтой. Зарим үед бүхнийг зүгээр л хойш тавихад гэмгүй. Гэхдээ хэт зөнд нь хаялгүй өөр сонирхолтой зүйлээр оролдоод үзэхэд гэмгүй.

Үхэр: Дуусгалгүй орхисон ажлуудаа гүйцээж хийхийг хичээ. Харин ямар нэгэн шинэ ажил, төсөл эхлүүлэхээсээ татгалз. Ажил хэрэгт санал зөрснөөс болж нэлээд төвөг учирна. Мэргэжлийн чиглэлээр шийдвэр гаргахдаа сонор сэрэмжтэй бай. Ажил хэргийн харилцаа тийм ч таатай бус боловч санхүүгийн хувьд амжилттай цаг үе байх болно.

Ихэр: Энэ өдөр хэцүү байсан ч урсгалаар нь бүгдийг оромдож цаг нөхцөөж болохгүй. Тэгвэл олдсон боломжоо алдана. Олон хүнтэй харьцах ажилтай хүнд шинэ төсөл төлөвлөгөө нь сэтгэлд нийцнэ. Бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагч хүмүүс зөв мэдээллийг дагавал амжилттай байна.

Мэлхий: Дотоод сэтгэлээ сайн барих өдөр. Гэхдээ худал дүр эсгэх хэрэггүй. Аливаад өөрийн үзэл бодлоор хандах гээд дутагдлаа ил гаргаж харуулж магадгүй. Ажил хэрэгт зориулах үнэт цаг, сайхан боломжийг дэмий бүү алд. Архаг хууч өвчин хөдлөх, амьсгалын замын эрхтэн өвчилж болзошгүй байна. Ажлын ачаалал хэтрэхээс болж эрүүл мэндэд асуудал үүсэж болзошгүй.

Арслан: Хайрын харилцаа гүнзгийрч дотносох болно. Илүү уян хатан байх хэрэгтэй. Хосууд хамтдаа цагийг зугаатай өнгөрөөх ямар нэг арга санаачил. Сэтгэлээ нээх нь танд сайхан тайвшралыг өгнө. Эрүүл мэндээ анхаар. Янз бүрийн эрүүлжүүлэх арга хэмжээг авч, өөртөө анхаарал тавь.

Охин: Найз нөхдийн харилцаанд асуудал гарна. Бүрэн дүүрэн ойлголцож чадахгүй байх. Энэ үед хэрвээ өөрийгөө хянах чадвараа алдвал бусдад ашиглагдана. Ажил дээр гарсан өөрчлөлт шинэ боломж нээснээр цаашид урт хугацааны туршид таны байр суурь өсөх боломжтой. Урьд нь хийхэд амаргүй байсан зүйл өнөөдөр ямар ч саадгүй явагдах мэт санагдана. Зарим нэг нөхцөл байдалд ид шидийн гэмээр аз завшаан тохиох болно.

Жинлүүр: Өсөлт хөгжил дагуулсан өдөр. Өнөөдөр маш эрчтэй байж, улам өсөн дэгжих болно. Зарим таагүй явдал таны ажилд огт хамаагүй болохоор харьцангуй тайван байж болно. Өнөөдөр шинэ нээлт хийх чадвартай байна. Хайр дурлалын асуудалд дэврүүн сэтгэлээр хандана.

Хилэнц: Хамт олны дундаас зарим нэг үйл ойлгогдох байдал илрэх боловч та бусдад итгэж болно. Гэхдээ бусдад биелэгдэшгүй амлалт бүү өг. Эргэн тойрныхондоо шударга хандаж, асуудлыг бүү бөөрөнхийл. Хийж чадах зүйлээсээ илүүг өөртөө бүү үүр. Чадвартай хүний хүчийг ашигла. Таны ганцаар гаргасан идэвх зүтгэл, хүч чармайлт үр дүнд хүрэхгүй.

Нум: Өмнөх ажлынхаа үр дүнг авна. Та өнөөдөр өөрийгөө эрхлүүлж болно. Таны мөрөөдөж байсан зүйл тодорхой хэмжээнд биелнэ. Өөрийн сул талыг сайн хянавал хувийн амьдралд хүндрэл гарахгүй. Муу хүмүүсийн арга мэхэнд автахаас болгоомжил. Аз турших арилжаа наймаа бүү хий. Өнөөдөр олохоосоо илүү алдана.

Матар: Орлого мөнгө олох шинэ санаа олно. Гарах эрсдэл, олох ашгийг талаар сайн судалгаа хийж, зөв сонголт хийвэл амжилт олох магадлалтай. Удаан хуримтлагдсан чухал асуудлыг шийдэхэд таатай үе ирж байна. Итгэлтэй найз нөхдийнхөө тус дэмийг ашигла.

Хумх: Алсын хараатай байж, амьдралын асуудлаа зөв зохицуул. Тооцоотой бай. Найз нөхөд тань шаардлагатай үед туслахаар ирнэ. Өөрт байгаа мэдээллээ эмхэлж цэгцлэн системчил. Хийхэд хэцүү байсан зүйлүүдийг дахин судалж үз. Санаа зовоосон асуудлууд, шалтгаангүй айдас түгшүүр таныг тайван амьдрахад саад болно.

Загас: Төр захиргааны байгууллагад хандахад амжилттай бус. Тэр тусмаа бичиг баримттай холбоотой асуудлуудад хөндлөнгөөс тусламж авч чадахгүй. Шинэ ажил бүү эхэл. Чухал шийдвэр бүү гарга. Гэрээ хэлэлцээр байгуулахаас өмнө бичиг баримтаа сайн цэгцэл. Танаас төлөвлөөгүй их зарлага гарч мэднэ. Гоё чамин үнэтэй эд зүйл авмаар санагдана.

Таны сурталчилгаа