Прокурорын байгууллагаас 2024 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 405 хэрэгт хяналт тавьж, 228 хүнд холбогдох 198 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх буюу 69.4 хувь нь 18-30, 22.8 хувь нь 31-44, 3 хувь нь 45-аас дээш, 4.8 хувь нь 18 хүртэл насны иргэд байна. Хүйсийн хувьд 86 хувь нь эрэгтэй, 63.6 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн 87.2 хувь нь Нийслэлд, 12.8 хувь нь Архангай, Баянхонгор, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Төв, Хөвсгөл аймагт бүртгэгджээ.
Энэ төрлийн хэрэг 2023 онтой харьцуулахад 13 хувиар өссөн байна.