Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар өнөөдөр долоон стандарт баталсан бөгөөд үүний нэг болох Авто машины зогсоолын стандарт батлуулан хэрэгжүүлэх тендерт моннис компани оролцон 14-15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ хэмээн ялалт байгуулан гэрээ хийжээ. Үүний улмаас Нийслэлтэй гэрээ байгуулан авто зогсоол түрээслэн орлого олдог хувийн компаниудын эрх зөрчигдөж байгаа бөгөөд Авто зогсоолыг төр хувийн хэвшлийн түншлэлээр стандарттай болгох сонгон шалгаруулалт явагдана. Үүнд МОННИС групп 40 байршилд 2147 зогсоолын хяналтын камер, цахилгаан машин цэнэглэх тоног төхөөрөмж зэргийг суурилуулахаар болсон талаар төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар дурдлаа.