ДЭМБ-ын Эрт сэрэмжлүүлгийн системээс 2022 оны 06 дугаар сард үйлдвэрлэгдсэн, 27297 цувралын дугаартай Амоксиклав-денк 1000мг/125мг (1000 mg amoxicillin, 125 mg clavulanic acid) тунлагдсан нунтаг эмийг зах зээлээс эргүүлэн татах тухай мэдээллийг ирүүлсэн байна.
Эргүүлэн татаж буй үндэслэл: Тус цувралын дугаартай бүтээгдэхүүний савлагааны бүрэн бүтэн байдал алдагдаж, доторх найрлагад өөрчлөлт орсон нь судалгаагаар батлагдсан тул Монгол улсын зах зээлээс эргүүлэн татах арга хэмжээ авч байна.