Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүл мэндийн салбарын цахимжилтын асуудлыг танилцуулаа. Өнгөрсөн онд Эм, эмнэлгийн тухай хууль батлагдаж аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх болсонтой холбоотойгоор ард иргэдэд хүндрэл чирэгдэл учирч байгаа мэдээллүүд 11-11 төвд ирсэн. Үүнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдаа ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх талаар танилцуулгыг хийлээ. Жортой, жоргүй эмд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Хуучин жортой авах ёстой эмийг жоргүй авдаг байсан нь иргэдэд хүндрэл учруулж байгаа. Тиймээс жортой, жоргүй эмийн мэдээллийг emiinjor.mn сайтаас авах боломжтой. Жоргүй олгох эмүүдийг хэрвээ авч чадахгүй байгаа тохиолдолд 119 дугаарт холбогдон жоргүй авах эмийн талаарх мэдээллээр хангахаар ажиллаж байна. Нөгөө талдаа ижил найрлага бүтэцтэй эмүүд жортой, жоргүй олгох асуудал үйлдвэрлэгчээсээ шалтгаалж байсан. Үүнийг шийдэхэд 172 төрлийн эмийг Хүний эмийн зөвлөлөөр хэлэлцүүлж бүгдийг нь жоргүй олгох тогтолцоог бий болгосон. Цахим жорын асуудал дээр иргэд эмийн сангаас эмээ авахдаа нэг эмээ авчхаад нөгөө эмээ авч чадахгүй гэх мэт хүндрэлүүд учирч байсан. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбар цахим жорыг бий болгохоор ажиллаж, ЭМД-аар хөнгөлөлттэй олгох эмийг цахимаар олгож байсан. Үүнийг 1400 эмийн сангаар олгож байсан бол үлдсэн 1100 эмийн санд цахим жорыг нэвтрүүлэх бүх эмийг жороор бүх эмч нар бичдэг болох тогтолцоог наймдугаар сараас хойш хэрэгжээд эхний шатны үр дүнгүүд гараад эхэлсэн. Цаашдаа эмнэлэгт үзүүлээд эмчээсээ жороо цахимаар бичүүлж аваад дуртай эмийн сангаасаа кодоо хэлээд цахимаар эмээ авах боломжууд бүрдсэн. Нэг талаасаа цахим жор үйлчлүүлэгчдэд ээлтэй болж байгаа. Нөгөө талаасаа иргэд эмийн чанар, аюулгүй байдал, эмчилгээний стандарт, эмийн харилцан үйлчлэл зэрэг дээр томоохон өөрчлөлт гарах бодлого юм. 2020 оноос хэрэгжүүлж эхэлсэн боловч улсын хэмжээнд системд ороогүй байсан учраас үе шаттайгаар хэрэгжээд явна. Үүний эхлэл тавигдсан.   

СЭМҮТ-ийн тулгамдсан гол асуудлын нэг нь нэгдсэн халаалтын системд холбогдоогүй. Өөрсдөө зуухаа галлаж халаалтаа авдаг. Ирэх онд эрчим хүчний салбартай төв халаалтын шугам татах ямар бололцоо байна ярилцана. Цахилгаан станцын нөөцийн хувьд боломж байгаа гэдэг тооцоолол эхний ээлжид гарсан. Гол нь энэ шугамыг татах эх үүсвэр, төсвийг бид ярилцаад явж байгаа. 

Таны сурталчилгаа