Монгол улсын засгийн газрын 183-р тогтоолоор улс орон даяар явагдсан хүүхдийн спортын наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн спортын тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2023 оны 9-р сарын 15-20 ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын тэмцээн 8 төрлөөр явагдаж аваргуудаа тодруулсан. Хөдөө орон нутгаас Баянхонгор,Сүхбаатар, Сэлэнгэ, Говьсүмбэр, Өвөрхангай, Орхон, аймгуудаас баг тамирчид оролцсон бол нийслэлийн Хан-уул, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Чингэлтэй дүүргийн 380 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаа сорин өрсөлдлөө. Тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн амжилтаар ерөнхий боловсролын сургууль болон аймаг дүүргүүдээс шилдгүүдийг тодруулж аваргын цомыг гардуулан өглөө. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын тэмцээнд оролцсон ерөнхий боловсролын сургуулиудаас аваргын цомыг Баянгол дүүргийн 70-р сургууль хүртлээ. Дэд байрыг Булган аймгийн 1- р сургуулийн баг, III-р байрыг 16- р сургуулийн баг тус тус эзэлж цомын эзэд боллоо. Харин дүүрэг орон нутгийн багуудаас багийн дүнгээр 1-р байр аваргын цомыг Сүхбаатар дүүргийн баг хүртлээ. Багийн дүнгээр 2-р байрыг Говьсүмбэр аймгийн баг, III-р байрыг Хан-Уул дүүргийн баг тус тус эзэлж цомын эзэд боллоо.