Завьтай иргэн 1000 метр буюу 1км торыг Хөвсгөл нуурт тавьж байгаа нь камерт бичигджээ. Хөвсгөл аймгийн Тусгай хамгаалалтын газраас торыг цаг алдалгүй буцаан татуулсан ч 50 ширхэг загас торонд оржээ. Тусгай хамгаалалттай газар нутагт Хууль бус зүйл хийхгүй байхыг Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргаанаас анхааруулж байна.