БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 дугаар ангид 2023 оны II ээлжээр цэргийн жинхэнэ албанд татагдсан хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах, хадгалах зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Сэтгэл зүйд тань тусалъя” сургалт зохион байгууллаа. Сургалт 4 өртөөгөөр зохион байгуулагдав.
Үүнд "Тайвшруулах өртөө" буюу өөрийнхөө сэтгэл зүйг хэрхэн анхаарах, "Багийн ажлын өртөө" буюу хөдөлгөөнт дасгал, багаар ажиллах даалгаврууд, "Хандлагаас харилцаа эхэлдэг сургалтын өртөө", "Сэтгэл зүйн оношилгооны өртөө"-г хөгжөөнт хэлбэрээр зохион байгуулсан нь хугацаат цэргийн алба хаагчдад хүртээмжтэй бөгөөд үр дүнтэй байлаа.
Сургалтын төгсгөлд ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөөг зарим дайчдад ГБХЗХГ-ын сэтгэл зүйч Ц.Оролзод, А.Ундрах, Ө.Уранчимэг нар өгч, шинэ дайчдад амжилт хүссэн юм.
Зэвсэгт хүчний 167 дугаар ангиас байнгын бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчдынхаа сэтгэл зүйн тогтвортой байдлыг хангах хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан сургалтуудыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг нь энэхүү арга хэмжээ юм.