Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  00 цаг 10 минутад иргэн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын  сургуулийн бага ангийн багш М нь ангийн хүүхдээ зодсон байна”  гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан.

Шалгалтын явцад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 дугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар биед нь халдсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Таны сурталчилгаа