УАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-ын хагас шигшээ барилдаан өндөрлөж, аваргын төлөө өрсөлдөх бөхчүүдийн нэр тодров.
2021 оны Ази тивийн аварга М.Дөлгөөн өрсөлдөгч Э.Буман-Аюушийг барилдаан эхлээд удалгүй цэвэр дарж, шигшээд шалгарсан.
Нөгөө талд 23 хүртэлх насны Азийн аварга Б.Отгонтуяа өрсөлдөгч О.Ариунзаяаг 10:0 оноогоор цэвэр ялж, маргааш М.Дөлгөөнтэй алтан медаль булаалдахаар шалгарлаа.