Цаг үеийн мэдээ

УАШТ-ий эрэгтэйчүүдийн 61 кг-ын хагас шигшээ барилдаанууд сонирхолтой болж өндөрлөлөө. 

ДАШТ-ий хүрэл медальт Н.Наранхүү энэ даваанд “Төгс” клубийн Г.Батнасанг 4:0-ээр ялж, аваргын төлөө өрсөлдөхөөр болов.

Хагас шигшээгийн нөгөө барилдаан тун сонирхолтой өрнөж, эцсийн мөчид ялагч тодорлоо. Цэргийн ДАШТ-ий хүрэл медальт Э.Энхболд өрсөлдөгч А.Даваадоржийг 6:0-ээр хожиж явсан ч бариулж, улмаар 8:9-өөр хоцорч эхэлсэн. Гэхдээ тэрбээр алдаагаа залруулж, цаг дуусахаас арав гаруйхан секундийн өмнө ялалтын хоёр оноог авч чадсан юм.

Ингэснээр тэрбээр маргааш Н.Наранхүүтэй алтын төлөө барилдахаар боллоо.

Таны сурталчилгаа