УАШТ-ий анхны алтан медалийг “Аврагч” спорт хорооны бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан хүртлээ.
Тэрбээр эмэгтэйчүүдийн 53 кг-ын финалд олимп, дэлхийн хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяаг цэвэр дарав.
Барилдааны явцад Б.Хулан 3:1-ээр тэргүүлж яваад даацтай тонгорох мэхээр өрсөлдөгчөө унагаж, үргэлжлүүлэн даралтаар цэвэр ялсан юм.
Ингэснээр Б.Хулан олимпын эрхийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болж байна.
Энэ жингийн хүрэл медалийг “Аваргууд академи”-ийн Ч.Отгонтуяа хүртсэн. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд “Алдар”-ын Г.Отгонжаргалыг буулгаж авсан юм.