Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ-ий нээлтийн ёслол боллоо. 

Олимпын жилийн УАШТ тун хариуцлагатай, өрсөлдөөнтэй болж буйг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар онцолж, чөлөөт бөхөд сэтгэлтэй хүн бүрийн хамтын хүчээр Парисын олимпоос медаль авахын төлөө зүтгэх болно гэв.

Нээлтийн ёслолын үеэр Монголын Үндэсний олимпын хорооны “Олимпын алдар” одонгоор Налайх дүүргийн “Голомт” цогцолборын дасгалжуулагч Э.Батмөнхийг шагнав.

Мөн Монголын чөлөөт бөхийн холбооны дээд шагнал “Ялалт” одонгоор Олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, Б.Төмөрбаатар, С.Ганзориг, Л.Урианхай, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, ОУХМ Ө.Ууганбаяр нарыг шагнасан юм.

Мөн энэ үеэр Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин Д.Нямбилэгийн “Мөнгөрч мөнхөрсөн Белград-2023” номын нээлт болсон юм. 

Д.Нямбилэг сүүлийн гурван ДАШТ-д албан ёсны гэрэл зурагчнаар ажиллаж, гурав дахь номоо өлгийдөн авсан нь энэ юм. Номын дээжээс “Белград-2023” ДАШТ-д оролцсон багийн гишүүдэд гардуулан өглөө. 

УАШТ-ий медалийн төлөөх барилдаанууд энэ мөчид үргэлжлэн явагдаж байна.

Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо

Таны сурталчилгаа