Цаг үеийн мэдээ

Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ-ий 70 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга Э.Тэмүүлэн, “Алдар” спорт хорооны тамирчин, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Чинзориг нар алтан медалийг булаалдав. 

Эл барилдаанд ялсан Цэрмаагийн Чинзориг Монгол Улсын аваргаар тодорлоо.

Хүрэл медалийг Спортын Төв сургуулийн тамирчин Ш.Дэлэг, “Дархан Хасу”-гийн Э.Төгсжаргал нар зүүсэн юм.

23 хүртэлх насны УАШТ-ий мөнгөн медальт Ш.Дэлэгийн хувьд, гурван жил дараалан УАШТ-ээс хүрэл медаль хүртэж буй нь энэ.

Залуучуудын УАШТ-д гурван жил дараалан түрүүлэхдээ гурван өөр жинд аваргалсан Э.Төгсжаргал энэ удаад Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртлээ.

Таны сурталчилгаа