Цаг үеийн мэдээ

Олимпын жин болох эрэгтэйчүүдийн 86 кг-ын шигшээ барилдаанд “Хилчин” клубийн Б.Бат-Эрдэнэ өрсөлдөгч бөх “Төв Арж” клубийн Н.Батбилгүүнийг ялж, УАШТ-ий 3 дахь алтан медалиа хүртлээ. 

Өнгөрсөн жил тэд дэлхийн аваргын сорилгод тааран барилдахад Б.Бат-Эрдэнэ нэг оноогоор илүүрхсэн. Харин энэ удаа 7:0-ээр итгэлтэй ялалт байгууллаа. 

Б.Бат-Эрдэнэ Улсын аваргад түрүүлснээр олимпын эрхийн тэмцээнд Улсаа төлөөлөн оролцох эрхээ авсан бол Н.Батбилгүүн Азийн аваргад өрсөлдөх болно.

86 кг-ын жинд “Хилчин”-ий Г.Төрболд, “Алдар”-ын Т.Дэмчигдорж нар хүрэл медалийн эзэд боллоо. Т.Дэмчигдоржийн хувьд улсын аваргын хошой хүрэл медальтай болж байна.

Таны сурталчилгаа