УАШТ-ий хамгийн хүнд жин 125 кг-д гавьяат тамирчин М.Лхагвагэрэл түүртэлгүй түрүүллээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд “Ганьт” клубийн бөх, аймгийн начин Б.Одгэрэлийг 7:0-ээр хожив. Тэрбээр 2020 оноос хойш УАШТ-д босоо байна.
М.Лхагвагэрэл өнөө жилийн УАШТ-д дөрвөн барилдаан хийхдээ нийт 34 оноо авч, ердөө хоёрыг алджээ. Одоо түүнийг олимпын эрхийн төлөөх хариуцлагатай тэмцээн хүлээж байна.
Энэ жингийн хоёр хүрэл медалийг тивийн аваргын гурван медальт, Азийн наадмын хүрэл медалийн эзэн О.Үйтүмэн, аймгийн арслан Ч.Алтангэрэл нар хүртлээ.
2024-01-13
Лхагва заандаа амжилт хүсье.