Цаг үеийн мэдээ

Ази тивийн аварга З.Болортунгалаг өмнөх хоёр жил дараалан 68 кг-д үзүүрлээд байв. Харин энэ жил жин өгсөн 72 кг-д барилдаад хашир туршлагатай О.Бурмааг 4:1-ээр хожин аваргаллаа.

Энэ нь түүний УАШТ-ээс авч буй хоёр дахь алтан медаль юм. 

22 жил дараалж УАШТ-д оролцон эвдэхэд бэрх амжилт тогтоосон гавьяат тамирчин О.Бурмаагийн хувьд ясны сайн бөх болохоо харуулж, мөнгөн медалийн эзэн болж байна. 

Энэ жингийн хүрэл медалийг “Алдар” спорт хорооны бөх Д.Цогзолмаа хүртлээ.

Таны сурталчилгаа