“Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга, “Алдар”-ын Ц.Цогбадрах нарын 65 кг дахь өрсөлдөөн сүүлийн жилүүдэд олны анхаарлыг татаж буй. 2022 оны УАШТ-д Ц.Цогбадрах өрсөлдөгчөө ялж, аваргалсан бол өнгөрсөн жил Т.Тулга хариугаа аван түрүүлж байв.
Энэ жилийн УАШТ-д ч тэд учраа бүрээ шороодуулсаар финалд дахин таарлаа. Ялсан нь олимпын эрхийн тэмцээнд явах тун хариуцлагатай энэ барилдаан ширүүхэн өрнөж, Ц.Цогбадрах 4:2-оор ялалт байгуулсан юм.И
нгэснээр тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ий гурав дахь алтан медалиа хүртэв.
Шинэхэн гавьяат Т.Тулгын хувьд 2:1-ээр хожигдож яваад цаг дуусахын өмнө шийдсэн мэх хийсэн ч дутуудаж, зөрүүлэн оноо алдсанаар ялагдсан юм.
Энэ жингийн хүрэл медалийг “Аваргууд академи”-ийн Т.Түвшинтулга, “Цаст тайга” клубийн Н.Ганбаяр нар хүртлээ.
Н.Ганбаярын хувьд “Шандас”-ын Я.Үржинжавд 5:4-өөр хожигдож яваад цаг дуусахтай зэрэгцэн ялалтын оноо авч чадсан юм.