Чөлөөт бөхийн улсын аваргын эрэгтэйчүүдийн 79 кг-д “Шандас” клубийн тамирчин, өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга Э.Бямбадорж түрүүллээ. Тэрбээр шигшээд “Хасу мегастарс” клубийн А.Дөлгөөнийг 7:2-оор буулгаж авав.
Тэд өмнө нь нэг удаа тааран барилдахад Э.Бямбадорж ялсан бөгөөд энэ удаа ч ялагчаар тодорлоо.
Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга, ДАШТ-ий VIII байрын шагналт А.Дөлгөөний хувьд 2022 онд УАШТ-д түрүүлээд сүүлийн хоёр жил дараалан мөнгө дээр бууж байна.
Энэ жингийн хүрэл медалийг “Хилчин” спорт хорооны Б.Сундуйжадамба, “Хантайшир” клубийн Б.Мөнхдаваа нар хүртлээ.