Цаг үеийн мэдээ

Энэ бямба гараг буюу нэгдүгээр сарын 20-нд 13:00 цагаас Жем Интернэшнл ХХК групп үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаантай. 

Тус барилдааны тасалбар авсан  үзэгчдээс 5 азтан шалгаруулж  мөн цагтаа ирсэн 250 хүнд тус компанийн зүгээс шинээр худалдаанд гарсан бүтээгдэхүүний дээжээсээ бэлэглэх юм байна.

Үзэгчид тасалбараа www.ticket.mn-ээс захиалан авах боломжтой.

Барилдах бөхчүүдийг 01-р сарын 18, 19-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.