Ёс зүйн ба допингийн зөрчил гаргаж барилдах эрх нь түдгэлзээд байгаа бөхчүүд:
Сумын заан Г.Ганбат. Ёс зүйн зөрчил - 1 жил, (давсан бөхөө санаатай өвдөглөсөн)
Улсын заан Б.Серик. Ёс зүйн зөрчил - 1 жил, аймгийн заан Т.Батсүрэн Ёс зүйн зөрчил - 1 жил. (Барилдаж байгаа хоёр бөхийн ард санаатай дэгээ тавьсан)
Аймгийн заан Т.Батсүрэн Ёс зүйн зөрчил - 1 жил. ( Барилдаж байгаа хоёр бөхийн ард санаатай дэгээ тавьсан)
Сумын заан Б.Мөнх-Эрдэнэ. Ёс зүйн давтан зөрчил - 2 жил. (Хоёр удаагийн барилдаанд өрсөлдөгч хоёр бөхийн нүүр рүү шанаадсан)
Аймгийн начин М.Балжинням. Ёс зүйн зөрчил - 3 жил. (Өрсөлдөгч бөхөө унасны дараа өшиглөсөн, тахим авахдаа цохисон)
Улсын харцага Ц.Мөнхбаяр. Допингийн төрлийн бодис илэрсэн - 4 жил, (МУ-ын Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу)
Аймгийн арслан Б.Өсөхбаяр. Допингийн төрлийн бодис илэрсэн - 4 жил, (МУ-ын Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу)
Улсын аварга Э.Оюунболд. Допингийн төрлийн бодис давтан илэрсэн -8 жил, (МУ-ын Засгийн газрын баталсан Допингийн эсрэг үндэсний дүрэмд заасны дагуу)
Ёс зүйн зөрчил гаргаж жаяг дэгийн багийн гишүүнээр ажиллах эрх түдгэлзсэн бөх:
Аймгийн арслан Т.Сүрэнжав. Ёс зүйн зөрчил - 1,5 жил. (Хөлийн цэц, жаяг дэгийн багийн гишүүдтэй маргаж, зохисгүй үйлдэл гаргасан)
МҮБХ-ны Тэргүүлэгчид болон Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлөөс ёс зүйгүй үйлдлүүдэд хариуцлага тооцогдож барилдах эрх нь түдгэлзсэн ба хариуцлагын хугацаа дууссан бөхчүүд: Аймгийн начин Д.Урианхай (өрсөлдөгч бөхөө барилдааны явцад цохисонд 6 сараар эрхийг түдгэлзүүлсэн. Дахин хэлэлцэж илт санаатай биш үйлдэл гэж үзэн 2 сар болгон бууруулсан)
Сумын заан М.Баасан ( өрсөлдөгч бөхөө цохисон)
Улсын харцага Ш.Уламбаяр (барилдааныг зогсоосон үед учраа бөхийг араас нь өргөж нидэрч дарсан)
Аймгийн заан О.Баяржаргал (өрсөлдөгч бөхөө цохисон)