"Канвон-2024" олимпын зургаа дахь өдөр уулын цанын эрэгтэйчүүдийн жиант слаломын төрөл явагдаж, медальтнууд тодорлоо. Энэ төрөлд 59 ҮОХ-ны 79 тамирчин хоёр гарааны нийлбэр дүнгээр аваргаа тодруулсан юм.
Дүн гарахад Францын Н.Хоут-Маршан 1:34.7 минутын амжилтаар түрүүлэв. Тэрбээр эхний гарааны дараа хоёрт явж байсан ч удаах гараагаа чамбай хийн хамгийн хурдан цагийг үзүүлснээр аваргалсан.
Мөнгө, хүрэл медалийг Их Британийн З.Кэррик-Смит (1:35.30), Австрийн Ф.Неумайер (1:35.37) нар хүртлээ.
Энэ төрөлд өрсөлдсөн манай тамирчин М.Манлайжав хоёр гараагаа амжилттай дуусгаж, 2:06.95 минутын үзүүлэлтээр 48-р байрт бичигдлээ.