АНУ-аас гаралтай корнхолын спорт өнгөрсөн жил холбоодын УАШТ-ий хөтөлбөрт анх удаа багтсан. Сүүлийн үед олны дунд эрчтэй тархаж буй тус спортын хоёр дахь удаагийн УАШТ "Буянт-Ухаа" спорт ордонд эхэллээ.
Анхны тэмцээнд 67 тамирчин оролцож байсан бол энэ жил 70 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд өрсөлдөж байгаа юм.
Тамирчид эхний шатанд хэсэгт хуваагдан өрсөлдөж, цааш хасагдах журмаар тоглосоор аваргаа тодруулах болно.
"Корнхол" бол хаана ч тоглох боломжтой, хэрэглэл материал бага шаарддаг, бүх насныхан тоглоход тохиромжтой спорт. Тэр ч утгаараа сүүлийн үед байгууллагууд спортын тэмцээнийхээ хөтөлбөрт корнхолыг оруулах болсон.
Энэ спорт анх 2010 онд Монголд орж ирсэн ч олныг хамарч чадаагүй. Харин өнгөрсөн жилээс УАШТ-ээ хийх зэргээр нэлээд идэвхтэй ажиллаж байна" хэмээн Монголын корнхолын холбооны үүсгэн байгуулагч Д.Мөнхтулга сонирхуулсан юм.