Цаг үеийн мэдээ

Байт харвааны заалны УАШТ "Буянт-Ухаа" спортын ордонд үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр бүх төрлийн урьдчилсан харваа явагдах үеэр улсын рекорд шинэчлэгдлээ.

"Хангарди" клубийн тамирчин, спортын мастер Л.Отгонбаяр компаунд төрөлд 581 оноо авч, улсын рекордыг шинэчлэн тогтоосон юм. Өмнөх дээд амжилт нь 575 оноо байв.

Л.Отгонбаярын хувьд УАШТ-д дөрвөнтэй түрүүлж байсан бөгөөд маргааш тав дахь алтаа авахын төлөө харвана. 

Мөн энэ өдөр "Алдар" спорт хорооны тамирчин А.Есүхэй 554 оноогоор спортын дэд мастерын болзол биелүүлээд байна. 

Өнөөдөр тэмцээний хасагдах шатны харваа үргэлжлэн явагдах бөгөөд маргааш медалийн төлөөх өрсөлдөөн өрнөх юм.

Таны сурталчилгаа