Цаг үеийн мэдээ

Холбоодын нэгдсэн Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний хийн урт бууны 10 м-ийн аваргууд тодорлоо. 

Эмэгтэй урт буунд 40 тамирчин өрсөлдсөнөөс шилдэг найм нь финалд үлдээд байв. Шигшээ шатанд ОУХМ О.Есүгэн 250.5 оноогоор түрүүлж, ОУХМ О.Янжинлхам 248.0 оноогоор үзүүрлэлээ. Хүрэл медалийг ОУХМ Г.Нандинзаяа хүртсэн юм.

Г.Нандинзаяагийн хувьд аваргын төлөө шалгарах боломжтой байсан ч сүүлийн сумандаа 9.7 онож, О.Янжинлхам 10.7 оноо авснаар тэдний байр солигдсон. 

Эрэгтэйчүүдийн урт буунд ОУХМ Н.Баяраа 248.1 оноогоор итгэлтэй өнгөлж, спортын мастер Э.Сайнхүү 242.6 оноогоор мөнгө дээр буув. 

ОУХМ Б.Эрхэмбаяр хүрэл медалийг хүртлээ. Түүний хувьд сүүлийн сумандаа 9.5 оноо авснаар шигшээд шалгарах боломжоо үгүй хийсэн. 

Хийн урт бууны дасгалд түрүүлсэн О.Есүгэн, Н.Баяраа нар "Парис-2024" олимпод оролцох эрхээ аваад байгаа билээ.

Яг одоо хийн буудлагын холимог багийн тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд үргэлжилж байна.

Таны сурталчилгаа