Цаг үеийн мэдээ

Алдарт Chanel ордны загвар зохион бүтээгч агсан Карл Лагерфелдын 10 жилийн турш амьдарсан орон сууцыг дуудлагаар худалджээ. 2019 онд таалал төгсөх хүртлээ Лагерфелдын амьдарч байсан орчин үеийн орон сууц дуудлага худалдаагаар 10 сая еврогийн үнэ хүрсэн байна.

Лагерфелдын гурван өрөө бүхий 260 м кв талбайтай байрыг худалдаж авсан хүн мэдээллээ нууцалжээ. 17-р зууны үеийн Куай Вольтер барилга дахь орон сууцны цонхоор Парисын дундуур урсах Сена мөрөн, алдарт Луврын музейг тольдон харах боломжтой аж.

Карл амьд сэрүүн цагтаа байрандаа бүтэн засвар хийж орчин үеийн шил толь, шалыг суурилуулсан байна. Түүний орон сууцны 50 метр кв-ыг зөвхөн хувцасны өрөө эзэлдэг байна.  Chanel, Fendi зэрэг тансаг зэрэглэлийн алдартай загварын орднуудад ажиллахын зэрэгцээ өөрийн Карл Лагерфелд брэндийг хөгжүүлж ирсэн тэрбээр 2019 оны хоёрдугаар сард 85 насандаа таалал төгссөн юм. Түүнийг таалал төгссөний дараа ажлын байр, номын санг олон нийтэд нээлттэй үзүүлэн болгожээ.

Эх сурвалж: Тheguardian.com

Таны сурталчилгаа