Дэлхийн хөрөнгөтнүүдийн жагсаалтыг гаргадаг Форбес сэтгүүлийн хийсэн судалгаагаар 30-аас доош насны бүх тэрбумтнууд хөрөнгөө гэр бүл, эцэг эхээсээ өвлөн авчээ. Өөрөөр хэлбэл тэдний дунд өөрийн хөдөлмөрөөр тэрбум ам.долларыг босгосон хүн нэг ч байхгүй байна.
Форбесын саяхны судалгаагаар тэрбумтнуудын тоо өмнөх жилээс нэмэгдэж 2,781 болсон. Энэ тоо ирэх жилүүдэд улам нэмэгдэх ажээ. Учир нь тэрбумтнуудын нас ахиж байгаа учир тэд хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлснээр шинэ тэрбумтнууд төрөн гарна.
Дэлхийн хамгийн баян эрхэм LVMH-ын эзэн Бернард Арно өдгөө 75 настай. Түүний хүүхдүүд бизнесийг нь голчлон урагшлуулдаг. Арногийн хөрөнгө өнгөрсөн жилийнхээс 10 хувиар өсөж 233 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөн дэлхийн тэрбумтнууд болох Фил Найт, Найк Найт нэр энэ жил 88, 86 нас хүрсэн бөгөөд тэд хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэх нь гарцаагүй юм.
Форбес 30-аас доош насны 15 тэрбумтныг бүртгэсэн байна. Ирландын иргэн 27 настай Фироз Мистри, түүний дүү 25 настай Захан нар 2022 онд эцэг Сайрус Мистрийг таалал төгссөний дараа Тата Сонс компани дахь 4,6 хувийн хувьцааг нь өвлөж авснаар тус бүр 4,9 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ. Энэ мэтчилэн 30-аас доош насны 15 тэрбумтан бүгд хөрөнгөө өвлөж авсан байна.
Дэлхийн хамгийн залуу тэрбумтан 19 настай Ливиа Войгт юм. Тэр өвөг эцэг Вернер Рикардог 2016 онд таалал төгссөний дараа Бразилын цахилгаан хэрэгслийн WEG Industries компани дахь 3,1 хувийн хувьцааг өвлөн 1,1 тэрбум ам.долларын эзэн болж байжээ.
Эх сурвалж: Тheguardian.com