Италийн Болонья хотоос 70 орчим км-т зайтай Сувиана хиймэл нууран доогуурх усан цахилгаан станц дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас багадаа дөрвөн хүн амь эрсдэж, таван хүн гэмтэж шархдаж мөн тооны хүн сураггүй байна. Ослын дараа сураггүй болсон, усан доогуурх байгууламжид гацсан гэж үзэж байгаа таван хүнийг эрэн хайх аврах ажиллагаа үргэлжилж байна. Гэсэн ч байгууламж бүхэлдээ нурах эрсдэлтэй байгаа тул хайгуулчид шөнөжин ажилласан ч амжилтгүй байгааг хэлжээ.
Италийн Энэл ногоон эрчим хүчний компанийн Берги усан цахилгаан станц нь 50 орчим жилийн турш үйл ажиллагаа явуулсан, италичуудын хувьд түүхэн дурсгалт байгууламжуудын нэг юм. Урьд өмнө ийм хэмжээний осол гэмт огт гарч байгаагүй аж. Станц дахь засварын ажлын үеэр турбин дэлбэрч гал гарсны улмаас усан доор 60 метрийн гүнд байгууламжийн 7, 8 дугаар давхар эвдэрч усанд автсан байна.
Италийн Ерөнхий сайд хатагтай Жиоржиа Мелони аймшигт мэдээ дуулсандаа харамсаж, хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.
Эх сурвалж: Тheguardian.com