БНСУ-д өчигдөр Парламентын сонгуулийн санал хураалт болж өнгөрлөө. Сонгуулийн хорооны урьдчилсан дүнгээр сөрөг хүчний либерал Ардчилсан нам 170 гаруй суудал, Ардчилсан намтай эвсэл болж өрсөлдсөн Солонгосыг дахин сэргээх шинэ нам 10 гаруй суудал авснаар Парламентад олонхын суудал эзэллээ.
Харин Ерөнхийлөгч Юн Сук Ёлын Ардын эрх нам 100 орчим суудал авснаар олонх болж чадсангүй. Ийнхүү Ардын эрх нам энэ удаагийн сонгуулиар ялагдал хүлээснээр намын дарга Ерөнхий сайд Хан Ду Сү огцрохоос өөр аргагүй болж байна.
Ардын эрх нам ялагдсанаар огцрох хүн нь зөвхөн Ерөнхий сайд биш ч байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч Юн Сук Ёл нам нь Парламентад олонх болж чадаагүй учраас цаашдын бодлого төлөвлөх, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд том саадтай тулгарах болж байна. Парламентын дэмжлэгийг авч чадахгүй бол иргэдэд амласан мөрийн хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлж чадахгүй юм. Тиймээс түүнд итгэл үзүүлэх эсэх бүх нийтийн санал хураалтыг явуулж магадгүй тухай хэвлэлүүд бичиж байна. Юн Сук Ёлд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг гүйцэтгэх гурван жилийн хугацаа үлдсэн юм.
zochin
2024-04-11
Mongold iim shudarga songuuli bolno doo.