Ховд аймгийн 17 сумын хөдөө аж ахуйн 91 багт 8400 гаруй малчин өрхийн 3.1 сая толгой мал хаваржиж байна гэсэн статистик мэдээ бий. Энэ хавар 1.4 сая эх мал төллөнө.
Өнөөдрийн /2024.04.11/ байдлаар төллөвөл зохих нийт малын 805.965 толгой буюу 56.3 хувь нь төллөжээ. Үүнээс 794.870 толгой төл буюу 98.6 хувь нь бойжиж байна.
Үүний дотор ишиг хамгийн олон буюу 448445 толгой байгаа бол хурга 339350, тугал 10072, унага 2830, ботго 2268 байна.
Нийт 11095 толгой төл хорогдсон бол 26252 толгой мал хээл хаяжээ. Харин том малын зүй бус хорогдол 27958 толгойд хүрсэн байна. Төрлөөр нь авч үзвэл тэмээ 76, адуу 1424, үхэр 2331, хонь 7439, ямаа 16688 хорогджээ.
Нийт нутгаар хаваржилтын нөхцөл байдал хэвийн байна гэж аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газраас мэдээллээ.