2024 оны 8-р сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Сэтгэл хөдлөл нь хяналтаас давж мэднэ. Биеэ барьж хориход хэцүү байх болно. Аливаа зүйлийг өөртөө хэт ойрхон тусгаж авах нь таныг сэтгэлийн дарамтад оруулна. Зөв шийдвэр гаргаж чадахгүйд хүргэнэ гэдгийг санаарай. Зарим зүйл дээр өөрийн бодлоос илүүтэй хамтрагчийнхаа зөвлөгөөг харгалзан үзэх нь оновчтой байх болно.
Үхэр: Таныг аз жаргалтай болгож чадах нандин хүслээ биелүүлж магадгүй. Таны сэтгэл хөдлөл тэнгэрт тулахад бэлэн байх болно. Уран бүтээлч хүмүүс онгод хөглөгдсөн, хийж бүтээх урам зориг ихтэй байна. Ажлаасаа илүү бодитой үр дүнг үзэх болно. Нөхөрлөлийн харилцаа цаг хугацаа өнгөрөх тусам шалгагдана. Хэд хэдэн үнэнч найз нөхөдтэй болж магадгүй.
Ихэр: Тодорхойгүй нөхцөл байдлыг харж дүгнэх юм бол зарлагаа их болохоос сэргийлж болно. Үрэлгэн байдал удаан үргэлжилбэл тун удахгүй эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал үүсэж мэднэ. Гэр бүлд гэнэтийн сайхан үйл явдал учирч, ойрын хүрээлэлдээ багахан баяр тэмдэглэж магадгүй. Энэ нь гэр бүлийн харилцаанд таатай нөлөөлөхөөр байна.
Мэлхий: Амралтын өдрийг гэр бүлийн хүрээнд өнгөрүүлж өнгөрсөн өдрүүдийн асуудлуудыг нарийвчлан хэлэлцэнэ. Хүүхдүүдийн гаргасан асуудлаас болж гэр бүлийн хүрээнд ярилцахад хүргэж магадгүй. Бодож санасан зүйлээ бодит зүйл болгохын тулд хүн бүрээс ихээхэн хүчин чармайлт гарах болно. Таны санаачилсан зүйл тань гэр бүлийн гишүүн бүрд ихээхэн таалагдаж дэмжигдэх бололтой.
Арслан: Эргэн тойрондоо цаг тутамд хяналттай байж, ажилдаа хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Таны эрч хүч суларч, сэтгэн бодох чадвар багасах тул энгийн ажил үйлс ч бүтэмж муутай байна. Бүх зүйл таны сэтгэл зүйгээс ихээхэн шалтгаална гэдгийг санаж өөдрөг хүсэл тэмүүлэлтэй байхыг хичээгээрэй. Нэр хүнд харалгүй өмнөх ажлаа л амжилттай дуусгах нь чухал гэдгийг санаарай.
Охин: Дэлгүүр хэсэх, зах худалдааны төвөөр явах зэрэг нь өнөөдрийн төлөвлөсөн зайлшгүй ажил байх хэдий ч өөр зүйл хийх шаардлага гарч магадгүй. Холоос ирэх хамаатан эсвэл найз нарын гэнэтийн уулзалтад дарагдана. Байгалийн сайханд гарч алжаал ядаргаагаа тайлж тайван амрахад тодорхой цагийг зарцуулаарай.
Жинлүүр: Амьдралд гэнэтийн эргэлт гарч болзошгүй. Энэ нь амьдралыг харах өнцөг, аливаа өөрчлөлтийг хүлээж авч байгаа зэргээс шууд хамааралтай юм. Өнөөдөр төлөвлөөгүй олон үйл явдал болох бөгөөд чухал ажил хэргийн холбоо тогтоох магадлалтай. Ямар ч нөхцөл байдалд өөрийгөө зөв харуулж, бусдад нөлөөлж чаддаг гэдгээ харуулах хэрэгтэй болно. Залуус сэтгэл хөөрлөөр аливаад хандсанаар олдсон боломжоо алдаж болзошгүй.
Хилэнц: Хамтын үйл ажиллагаа хүсэж байсан үр дүнгээ хүлээн авна. Энэ нь таны хувьд ахиц дэвшил төдийгүй, сайн нэр төрийг авчирна. Харин зарим нэг хувиа хичээсэн хүмүүс буруу үйл ажиллагааныхаа золиос болж магадгүй. Яаралтай ажил хэргээ цагийг нь тулгалгүй эртнээс төлөвлөж байхыг од эрхэс зөвлөж байна.
Нум: Мэргэжлийн ур чадвар шаардсан ажилдаа том амжилт гаргахгүй ч, хэн бүхний хийгээд байдаггүй нарийн төвөгтэй зүйлийг амжилттай хийж олон хүнд бахархуулна. Зөн совин, мэдрэмж тань ихээхэн нөлөөлнө. Амьдралдаа сэтгэл хангалуун бай. Ойр дотнын хүмүүстээ урам зориг бэлэглэж, тэдэнтэй үргэлж хамт гэдгээ илэрхийлээрэй.
Матар: Олон шинэ боломж гарч ирэх болно. Хувийн амьдралаа сайжруулах болон нэр хүндээ өсгөх зэргээр хүн бүрд оногдсон боломж гарч байх болно. Уран бүтээлч болон шинжлэх ухааны салбарт ажилладаг хүмүүс амжилт дүүрэн байна. Алсын хараатай байж, жижиг асуудлыг ирээдүйн амжилтад хүрэх замын нэгээхэн сорилт гэж хүлээж аваарай.
Хумх: Овоорсон ажлаа амжуулах гэж нэлээд эрч хүчээ барах ч өдрийн сүүл рүү үр дүн нь эерэг гарах болно. Ойр дотнын хүнтэйгээ 38 зүйгээ олж чадахгүй бол үл ойлголцолд хүрнэ. Таны сэтгэл ихэд гонсойх бөгөөд яаж учраа ололцох, хэнд сэтгэлээ нээхээ мэдэхгүй шаналах болно. Гэвч өөрөө буруугүй бол түүнийг засах гэсний хэрэггүй.
Загас: Овоорсон ажлаа амжуулах гэж нэлээд эрч хүчээ барах ч өдрийн сүүл рүү үр дүн нь эерэг гарах болно. Ойр дотнын хүнтэйгээ 38 зүйгээ олж чадахгүй бол үл ойлголцолд хүрнэ. Таны сэтгэл ихэд гонсойх бөгөөд яаж учраа ололцох, хэнд сэтгэлээ нээхээ мэдэхгүй шаналах болно. Гэвч өөрөө буруугүй бол түүнийг засах гэсний хэрэггүй.
2024-08-23
Zagas humh 2 iih adilhan bdag yumu