АНУ-ын Манси хотод болсон нисэх загварын спортын жолоодлогот загварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Н.Номин мөнгө, өсвөр үеийнхний хөвгүүдийн ангилалд Д.Буяндорж хүрэл медаль хүртлээ.
Н.Номингийн хувьд ДАШТ-ээс хоёр дахь мөнгөн медалиа хүртэж байна. Хоёр жилийн өмнөх тус тэмцээнээс уран нислэгийн “F2B” төрөлд мөнгөн медаль авч байсан билээ. Мөн нисэх загварын 2015 оны ДАШТ-ээс М.Гонгор алтан медаль, багийн төрөлд Б.Эрдэнэбат, Э.Намдүү, Т.Хишигбат нар мөнгөн медаль хүртэж байсныг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлжээ.