Цаг үеийн мэдээ

Монгол Улс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тал нутгийн марафон" олон улсын гүйлтийн тэмцээн есдүгээр сарын 8-ны өдөр Хүй долоон худагт болно.

"Тал нутгийн марафон"-ыг Монголын хөнгөн атлетикийн спортыг дэмжих, хойч ирээдүй болсон хүүхэд залуусыг илүү хамруулан, тэдний бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор 27 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил 3км, 5км, 10км, 21км-ийн төрлөөр зохион байгуулж, тус бүр 1-3 байр эзлүүлэхээс гадна 21 км-ийн зайд эрэгтэй, эмэгтэй ангиллаар тэргүүн байр шалгаруулах юм

Японы иргэн Хүживарагийн санаачилгаар Монголын Хөнгөн Атлетикийн Холбоотой хамтран монгол соёл, ёс заншлыг сурталчлах, хөнгөн атлетикийг хөгжүүлэхээр 1997 онд анх зохион байгуулснаас хойш Японы Элчин Сайдын Яам жил бүр дэмжиж оролцдог.

Өнгөрсөн жилийн марафонд Япон, Солонгос, Монгол  зэрэг орны 700 гаруй гүйгч оролцжээ. 

 

Таны сурталчилгаа