УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Лаос улсын дэд ерөнхийлөгч хатагтай Пэни Яатотоу тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцав.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүндэт зочдыг танилцуулаад, Монгол Лаос улсын найрамдалт харилцаа хамтын ажиллагаа амжилттай үр дүнтэй хэрэгжиж байгааг онцолж, баяр хүргэв.
Тэрбээр, Монгол Улсын их хурлын чуулганы танхимын ширээ, сандлыг Лаос улсаас 2003 онд бэлэглэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу 2024 оноос УИХ-ын гишүүдийн тоо 126 болсонтой холбоотойгоор дахин 50 ширхэг улаан модон ширээ, сандлыг мөн Лаос улсаас бэлэглэж буйд талархаж байна.
Хоёр улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын их хурлаас 2023 оны 11-р сард Лаос улсын Парламентын танхимд ноосон дэвсгэр хивс илгээснийг УИХ-ын дарга мөн дурдаад, Монгол Улсад тавтай морилохыг урив.
Болдоо
2024-08-25
Улаан модон ширээ сандал хэрэглэж байж ард түмний төлөө үйлчилж чадахгүй бол тарна шүү!