“Эрдэнэс Монгол" нэгдлийн эхний хагас жилийн ажлын үр дүн-өвөлжилтийн бэлтгэл” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр (2024.08.24) Багануур ХК-ийн байранд болж байна. Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Ш.Мөнхцэрэн, гүйцэтгэх захирал С.Наранцогт нар болон нэгдлийн бүрэлдэхүүний охин, харьяа компанийн удирдлагууд оролцож байгаа юм.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглал, үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг дээшлүүлэх, улс орон, ард иргэдэд хүртээх баялгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, “Монголын баялаг Монгол хүндээ” уриатай Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформыг танилцуулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй хэрхэн уялдуулж хэрэгжүүлэхээ танилцуулав.
“Эрдэнэс Монгол” нэгдэл эхний хагас жилд 3.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Нэгдлийн үйлдвэрлэлийн үзүүлэлтийн хувьд, ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газруудын хагас жилийн гүйцэтгэлээр олборлолт 100 хувь, баяжмал үйлдвэрлэл 106, хөрс хуулалт 88 хувьтай байна.