Цаг үеийн мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 30-ныг хүртэл хуралдуулахаар хугацааг сунгав.

УИХ-ын даргын өмнөх захирамжаар тус хуралдааныг энэ сарын 15-27-ны өдрүүдэд хуралдуулахаар захирамж гаргасан юм. Ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж буй.

Чуулган хуралдах хугацааг сунгасны зэрэгцээ хэлэлцэх асуудлын дараалалд “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг нэмэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

Таны сурталчилгаа