Цаг үеийн мэдээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгаалсан аж. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас таван хүн нас барж, таван хүн гэмтэж бэртсэн байна.

Нийт дуудлагын 55  нь гал түймэр, 19 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол,  гурав нь  ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байсан талаар Онцгой Байдлыг Ерөнхий Газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа