2007 оноос хойш зохион байгуулагдаж буй Дэлхийн ур чадварын конференц (WorldSkills conference)-д дэлхийн өнцөг булан бүрээс засгийн газар, бизнес, аж үйлдвэрийн салбарын төлөөллүүд цуглаж, дэлхийн чиг хандлага, мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт тулгарч буй асуудал, сорилтуудын талаар хэлэлцэн, шилдэг туршлагаа хуваалцаж байна.
Эхний өдрийн нэгдсэн хуралдаанд БНФУ-ын Хөдөлмөр, эрүүл мэндийн сайд Катерин Ваутрин, Боловсрол, залуучуудын сайд Николь Беллубэ нар болон олон улсын байгууллагуудын төлөөллүүд мэргэжлийн болон техникийн боловсролын салбарыг дэлхийн тэргүүлэх салбар болгох, шинэ чиг хандлагатай уялдуулах стратегийн талаар илтгэл тавьж, 6 чиглэлийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Нэгдсэн хуралдааны илтгэгчид:
Катерин Ваутрин, БНФУ-ын Хөдөлмөр, эрүүл мэндийн сайд
Николь Беллубэ, БНФУ-ын Боловсрол, залуучуудын сайд
Профессор Мохаммед, Бэлхосин Африкийн холбооны Боловсрол, шинжлэх ухаан, технологийн комиссийн дарга
Дэлхийн ур чадварын байгууллагын ерөнхийлөгч Крис Хамбрис
Кристофер Ж.Нельсон, Tools & Outdoor, DEWALT, a Stanley Black & Decker brand-дэд ерөнхийлөгч
Николас Шмит, Европын хөдөлмөр, нийгмийн эрхийн комиссын дарга
Миа Сеппо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий захирлын орлогч
Ёшики Такиучи, OECD байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч
Соня Хилл, Дэлхийн ур чадварын уралдааны АНУ дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч
Хурлын 2 дахь өдөр ирээдүйн ажил мэргэжлийн чиг хандлага, хиймэл оюун ухаан, шинэ технологи ашиглах боломж болон улс орнуудыг өрсөлдөөнөөс өөрчлөлт рүү хэрхэн чиглүүлэх талаар панел хэлэлцүүлгүүд өрнөж байна.
2 өдрийн нэгдсэн хуралдаан болон 13 салбар хэлэлцүүлгүүдээр мэргэжлийн болон техникийн боловсролын салбарыг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хөгжүүлэх талаар оролцогч талууд саналаа хуваалцаж байна.