Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 10

2024.09.13 / БААСАН ГАРАГ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН

ЗУРГААН ЦАГААН ЦАГААН ЛУУ ӨДӨР

Үс засуулбал: Эрч хүч ихэснэ.

Наран ургах, шингэх: 06.27-19.09

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Гал

Аргын тооллын 9 сарын 13, Сугар гараг. Билгийн тооллын 10, Суулга одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:27-19:09. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.

Таны сурталчилгаа