Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 1, 6, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт есдүгээр сарын 12-ний өдрийн 07:00 цагаас эхлэн үргэлжилсэн бороо орсны улмаас Даланзадгад сумын 1, 6 дугаар багийн иргэдийн гэр, хашаа байшин усанд автсан тухай нийт 6 дуудлагыг 18:30 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 20:00 цагт очиж, есдүгээр багт 1 автомашин /nissan terrano3/ шаварт суусан байсныг татан гаргаж /1 иргэн, 1 хүүхэд/-ийг аюулгүй болгосон, мөн зургаадугаар багт үерийн ус хуримтлагдсан замыг сэтлэн усыг зайлуулж, 6 дуудлагад заавар зөвлөмж өгч ажилласан байна.