Экологийн цагдаагийн албанаас энэ оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дархан цаазат Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн бүсэд Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүж байгаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтын үеэр Налайх дүүргийн иргэн Б нь Тоз-8 маркийн галт зэвсэг ашиглан 1 тооны тарвага агнасан хэргийг илрүүлсэн байна.