Мөнхийн реп, Noname, Flash, 4 зүг, Татар хамтлагуудын хамтарсан "BIG SHOW"-ны зохион байгуулагчид, уран бүтээлчид мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд тус шоуны продюсер “Манай “BIG SHOW” тоглолт аль жилийн өмнө товлогдсон байсан. Жилийн өмнө Төв цэнгэлдэхэд өдрийнхөө түрээсийг өгсөн. Тиймээс ямар нэгэн давхацсан тоглолт биш” гэв.
Flash хамтлагийн дуучин Э.Нандин-Эрдэнэ: Манай хамтлагийн хувьд “BIG SHOW”-д оролцох саналаа аваад, өөрсдийнхөө хит дуунуудаар 2024 оны есдүгээр сарын 20-нд сонсогч фенүүдтэйгээ уулзах гэж байгаадаа маш баяртай байна. Хүмүүс OUTLAW хамтлагийн тоглолттой давхцууллаа гэж маш их асууж байна. OUTLAW хамтлагийн тов гараагүй байхад бид оролцохоо мэдэгдсэн байсан. Бидний өнгөрсөн тоглолтын үеэр тайзан дээрээс өөрсдөө энэ өдрийг товлолоо гээд шууд зарласан учраас бид энэ компанитай гэрээ байгуулчихсан байгаа учраас оролцох боломжгүй гэдгээ хэлсэн. Маргааш бид Солонгос улсыг зорино. Тэнд байгаа монголчууддаа тоглолтоо зориулна.
Татар хамтлагийн ахлагч Д.Батзаяа: Есдүгээр сарын 20-нд болох тоглолтод оролцохоор болсондоо бид маш и х баяртай байгаа. Бид та бүхнийхээ сонсохыг хүссэн гоё гоё дуунуудыг дуулах болно. Яригдаад байгаа асуудалд бид нэг их хамаарахгүй байх. /инээв/
Тоглолтын зохион байгуулагчдын төлөөлөл Х.Учрал: Таван хамтлагийн хувьд тус бүрдээ 10 гаруй дуу дуулна. Зочин хамтлагийн хувьд NEXT, D45, Бундын тамга, дуучин Батух гэх зэрэг хамтлаг дуучид ирж бидэнд хүндэтгэл үзүүлнэ.