Хилийн цэргийн 0168 дугаар ангийн 0172 дугаар салбарын хариуцсан хэсэг “Жаргалант” нэртэй газар 46 настай иргэн Б нь малын эрэлд явж байхдаа хүчтэй бороонд цохиулан төөрсөн байж болзошгүй мэдээллийг 2024 оны есдүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, тус ангийн албан хаагчид шуурхай эрэл зохион байгуулан, төөрсөн иргэнийг олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өглөө.