Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 11  2024.09.14 / БЯМБА ГАРАГ/

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ТАВАН ШАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулбал: Эрхтэн хурц болно

Наран ургах, шингэх: 06.28-19.07

Барилдлага: Шид 

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 9 сарын 14, Санчир гараг. Билгийн тооллын 11, Элдэв тэнгэртэн одтой, цагаагчин могой өдөр. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Таны сурталчилгаа